Бүртгүүлэх
Францын боловсролын байгууллагад хэрхэн бүртгүүлэх вэ?
Францын ихэнх байгууллагуудын эхний холбоо тогтоох болон мэдээлэл өгөх хэрэгсэл бол интернет юм. Та бүхэн тухайн сонирхож буй сургуулийнхаа цахим хуудсаар дамжуулан холбогдоорой.
Францаас өөр оронд ерөнхий боловсролын сургуулийн гэрчилгээгээ авсан оюутнууд францын их, дээд сургуулийн нэг эсвэл хоёр дугаар курсд элсэхийн тулд урьдчилан элсэх өргөдөл/ DAP/ заавал гаргах ёстой.
Франц хэлнийхээ түвшинг хэрхэн тогтоолгох вэ?
Гадаад оюутнууд францын их сургуулийн нэг, хоёр дугаар курс болон архитектурын сургуульд бүргүүлэхдээ “Урьдчилсан Элсэлтийн Өргөдөл/ DAP/ мэдүүлэх явцыг” заавал дагаж мөрдөх үүрэгтэй.
Энэ хүрээнд, гадаад оюутнууд хэлний шалгалт өгч, эсвэл түвшингээ тогтоологосон дипломоо танилцуулж хэлний түвшингээ батлах ёстой .
DAP (өргөдөл)-г онлайнаар татаж авах
Бакалаврын 3-р курс /төгсөх курс/, магистр, докторант болон мэргэшүүлэх сургуулиудад бүртгүүлэхэд тогтсон шалгуур, дүрэм байхгүй бөгөөд тухайн сургууль хэлний түвшин, ур чадварын хувьд хүлээн зөвшөөрөх шаардлагыг өөрсдөө тогтоодог. Тиймээс та бүхэн элсэхээр сонирхож буй байгууллагатайгаа өөрөө холбогдож тавигдах шаардлагатай нь танилцах боломжтой.
TCF-DAP-Франц хэлний түвшин тогтоох шалгалт
DAP буюу урьдчилсан элсэлтийн хүсэлт гаргах процедурт тусгайлан зориулж авдаг TCF-DAP-ын шалгалт нь тайлбар бүхий зайлшгүй өгөх шаардлагатай сорилгуудаас бүрдэнэ.
Уг шалгалтыг Монгол дахь цорын ганц хүлээн зөвшөөрөгдсөн шалгалтын төв болох Монгол-Франц төв дээр өгч болно.
Та франц хэлний олон улсын диплом болох DELF В2-той бол TCF-DAP шалгалтыг өгөх шаардлагагүй.
Дараагийн шалгалт: 2014 оны 12 сарын 17 баасан гарагт Монгол-Францын төв дээр. Дэлгэрэнгүй мэдээлэлийг бидэнтэй холбогдон авна уу.