top of page

Та бүхэн манай номын санд бүртгүүлснээр монгол болон франц хэл дээрхи нийт 4000 гаруй ном, 12 төрлийн сонин, сэтгүүл, 1000 гаруй DVD /CD-ээс сонгон ашиглах боломжтой. Мөн та бүхэн WIFI бүхий компьютер ашиглаж болно. 

Номын сангийн бүртгэлийн хураамж:

1 жилийн 15,000 төгрөг

Хэрэв оюутан бол 1 жилийн 10,000 төгрөг

Цагийн хуваарь: 

Даваагаас Баасанд: 09:00 - 19:00

Бямбад 10:00 - 18:00 ; Нямд амарна.

Гэрээр олгох үйлчилгээ:

1 ном 3 долоо хоногоор

1 CD, 1 DVD нэг долоо хоног

 

 

Та бүхэнд санал болгож байна

"Төв болон Хойд Азийн нүүдэлчний ахуй амьдрал" Хянан тохиолдуулсан: Шарлес Стефаноп, Карол Ферре, Гаел Лаказ, Жюлиан Торез

Хянан тохиолдуулсан: Шарлес Стефаноп, Карол Ферре, Гаел Лаказ, Жюлиан Торез

 

Төв Ази, Монгол болон Сибирийн нүүдэлчид, хагас нүүдэлчин хэв маягтай иргэд, оторын малчид, анчин ард, малчдыг бид өнөөгийн нийгэмд “сүүлчийн нүүдэлчид” хэмээн нэрлэж зургуудыг нь дэлгэн үзүүлж хэвлэл мэдээллийн сонирхол татсан ярианы сэдэв болгосон билээ. Гэвч тэдний амьдралын жинхэнэ хэв маяг, байгаль орчинтойгоо харьцах байдал, амьдралынхаа туршид эрс, ширүүн уур амьсгалд амьдран зохицсон чадвар зэрэг нь олонд төдийлөн танигдаагүй юм. Өрнөдийнхөн ч удаан хугацааны туршид нэвтрээгүй, холуур байсан уран зохиол, бичгийн соёлоос тусгаарлагдан хол орших нүүдэлчний ахуй амьдрал нь газар нутгийн тухай гүн гүнзгий мэдлэг, ур ухаан, энгийн оршихуйн дээр тулгуурладаг юм.

 

Суурьшмал соёл иргэншил нутагшиж өгөлгүй зөвлөлтийн хийсэн оролдлого бүтэлгүйтсэний дараагаар өдгөө соёлынхоо үндсэн хэсэг болгон, тогтвортой, хараат бус байдлыг хангасан амьралын хэв маягийг хадгалан үлдэж буй нутгийн иргэдийн амьралд нүүдэлчний иргэншил хадгалагдан үлдэх болжээ. Нөгөөтэйгүүр Чингис хааны эзэнт гүрэн шиг хүчирхэг улсуудын гол хөдөлгөгч хүч нь болж байсан нүүдэлчний амьдрал өдгөө Төз Азийн орнууд суурьшмал амьдралтай болсон цагаас эхлэн зарим орны нүүр царайг харуулах улс төрийн хүчин зүйл болж үлдээд байна.

 

Анх удаагаа тундар, тайга, болон их талд оршин суух хүмүүсийн амьдралыг таниулж судлан харуулсан ном бичин та бүхэнд хүргэж байна. Нүүдэл суудал, орон зайн зохион байгуулалт, бие бялдрын арга барил, амьтадтай харьцах байдал, болон суурьшмал нийгэмтэй хэрхэн харьцах харилцаа зэрэг олон асуудлыг хамруулан антрополог, геологи, түүхийн эрдэмтдийн нийлсэн олон улсын баг удаан хугацааны турш судлан энэхүү онцгой номыг санал болгож байна.

Сар бүрийн сонин, сэтгүүл

Номын сан

Шинэ ном

Энэ сарын онцлох мэдээ

bottom of page