Яагаад Франц улсыг сонгох ёстой гэж?

- Маш сайн боловсролын тогтолцоотой: Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн дипломууд, дээд боловсролын байгууллагуудынх нь хоорондын сүлжээ, мөн олон улсад нэр хүнд бүхий судалгааны төвүүд нь таны өмнө нээлттэй байх болно.
Франц улс жил бүр улсын төсвийнхөө 20 хувийг зөвхөн боловсролын салбарт зориулан төсөвлөдөг бөгөөд жилд нэг оюутанд ойролцоогоор 10 000 евро зарцуулдаг.
- Францын дээд боловсролын системийн онцлог нь франц болон гадаад оюутнуудыг ялгаж ханддагггүйд оршино. Шинжлэх ухаан, аж үйлдвэр, эдийн засгийн чадвар, туршлагын хувьд хурдны галт тэрэг, ухаалаг карт, тийрэлтэт онгоц зэрэг технологи, аж үйлдвэрийн томоохон амжилтуудаараа Франц улс тэргүүлдэг.
Мөн түүнчлэн эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд 4-т ордог бөгөөд жижиг дунд үйлдвэрлэлийг нь тооцолгүйгээр авч үзэхэд Renault, Michelin, l'Oréal, Total, Orange, Carrefour зэрэг олон улсын хэмжээний томоохон группуудыг эзэмшдэг.
- Амьдрах орчны хувьд: хурдан, хүртээмжтэй нийтийн тээвэр, орчин үеийн мөн боломжийн үнэтэй эрүүл мэндийн үйлчилгээ болон амар тайван, аюулгүй амьдралын хэв маягтай.
- Дэлхий дахинаа танигдсан соёлынхоо үнэт өвөөс үүдэлтэй францын соёл, амьдралын хэв маягийнх нь хувьд: урлагийн томоохон наадмууд, театр, хувцас загвар, хоол хүнс гэх мэт. Тухайлбал жилд 120-оос 150 хүртэлх кино шинээр бүтээдэг байна. Түүнчлэн Парис хот нь дэлхийн хамгийн том кино урлагийн төв юм.
- Франц хэлний тухайд: Өдгөө 200 сая орчим хүн албан ёсоор францаар ярьдаг бөгөөд англиас гадна дэлхийн 5 тив дээр яригдаж буй цорын ганц хэл юм. Хэрэв та уг хэлээр ярьдаг бол 47 гаруй улс оронд давуу эрхтэйгээр нэвтрэх боломжтой.