Түгээмэл асуултууд
Яагаад Франц улсын сонгох ёстой вэ?
Дэлхийн шилдэг их сургуулиудын нэгэнд элсэн ороход бүх хүнд нээлттэй: Францын дээд боловсрол.Дээд боловсролынх нь чанарДээд боловсролынх нь олон улсад нээлттэй байдалОрчин үеийн францын соёлФранцын амьдралын хэв маягФранцын эдийн засаг, хөгжилФранцын нөлөөлөл, ноу хау
Францын боловсролын байгууллагад хэрхэн бүртгүүлэх вэ?
Францын их, дээд сургуулийн бакалаврын нэгдүгээр курст бүргүүлэхийг хүсч буй гадаадын бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй оюутнууд оршин суугаа орныхоо Францын ЭСЯ-ны соёлын хэлтэст хандан заавал урьдчилсан элсэлтийн өргөдөл (DAP) өгөх хэрэгтэй. Их сургуулийн 1 болон 2-р курс, мөн архитектурын сургуульд бүртгүүлэхдээ урьдчилсан элсэлтийн хүсэлт гаргах ёстой. Энэ хүрээнд франц хэлний шалгалт өгч хэлнийхээ түвшинг тогтоолгуулж, батлан харуулах хэрэгтэй.
Хэлний түвшингээ хэрхэн тогтоолгох вэ?
TCF-DAPЭнэ нь Францын дээд боловсролын яамнаас зохион байгуулдаг хэлний түвшин тогтоох шалгалт бөгөөд заавал өгөх, нэмж өгөх сорилгуудаас бүрддэг.DAP буюу урьдчилсан элсэлтийн хүсэлт гаргах процедурт зориулж авдаг TCF-DAP-ын шалгалт нь тайлбар бүхий зайлшгүй өгөх шаардлагатай сорилгуудаас бүрдэнэ. TCF-DAP шалгалтыг Монгол дахь цорын ганц эрх бүхий тестийн төв Монгол Францын төв дээр өгч болно.