
Бямба гараг бүрт 13:00 цагаас Аллианс дээр
11-351914 утсаар заавал урьдчилан бүртгүүлнэ үү.
at 1:00 pm at Alliance on every Saturday
Registration is compulsory! Please register via phone at (11)-351914.

Франц хэлний ярианы клуб
Цэс
Улаанбаатар дахь Франц хэл, соёлын төв Аллианс Франсезд тавтай морилно уу.
2017 оны 03-р сарын соёлын хөтөлбөрийг эндээс татаж авна уу.
Улаанбаатар дахь Аллианс Франсез нь 2004 оноос хойш Франц хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэхээр зорин ажиллаж буй нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм.
Хамгийн анх Аллианс Франсез 1883 онд Парис хотод байгуулагдсан бөгөөд анхдагч зорилго нь Франц хэлийг хоёрдогч хэл болгон заахад чиглэж байсан. 2016 оны байдлаар АФ дэлхийн таван тивийн 133 оронд нийт 816 салбартай үйл ажиллагаагаа явуулж байна.
Бид хүүхэд, өсвөр насныхан, насанд хүрэгчид зэрэг суралцагч бүрийнхээ онцлогт тохирсон төрөлжсөн сургалт явуулахыг зорин ажилладаг бөгөөд ганцаарчилсан, хоёроороо эсвэл багаараа суралцаж болно. Мөн АФ нь франц хэл заахын хажуугаар кино клуб, ярианы клуб, сар тутмын чөлөөт уулзалт зэрэг соёлын үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдагаараа онцлог юм.
Франц хэл, соёлыг танин мэдэхийг хүсвэл АФ-д зочлоорой!

АЛЛИАНС КОФЕ УУЛЗАЛТ
Сэдэв: “Говийн төөрсөн хулан”
Зочин: Анна-Камилле Сүрис, биологич (Хулан судлалаар мэргэшсэн)
Байршил: Аллианс Франсез/Монгол-Францын төв
Хугацаа: XII.10-нд 11:00 цагт
“Говийн төөрсөн хулан” ном нь судлаач Анне-Камиллегийн Монголын говьд явуулсан хулангийн судалгааны нэг хэсэг бөгөөд уг бүтээлээрээ дамжуулан нэн ховордож буй уг амьтны талаар ойлголтыг өгөх, ач холбогдол, үнэ цэнийг таниулах төдийгүй хамгаалах, тоо толгойг нэмэгдүүлэх ажилд хувь нэмэр оруулах зорилготой. Тэрбээр уулзалтын үеэр өөрийн номыг танилцуулахаас гадна хулангийн судалгааныхаа талаар тайлагнах юм.
Үнэ төлбөргүй!