Францын дээд боловсролын тогтолцоо
Сургалтын төлбөр
2013-2014 онд улсын байгууллагуудад суралцах нэг жилийн сургалтын төлбөрийг дараах байдлаар тогтоосон байна:
-
Лисензэд /бакалавр/ сурахад-183 евро
-
Магистрт сурахад-254 евро
-
Докторантад сурахад-388 евро
-
Инженерийн сургуульд сурахад- 606 евро
Дээрх хэмжээн дээр тодорхой үйлчилгээнд зориулсан нэмэлт төлбөрүүд нэмэгдэж болно.
Хувийн сургуулиуд, тэр дундаа худалдааны сургуулийн төлбөр нь харьцангуй өндөр /ерөнхийдөө жилд 3000-10000 еврогийн хооронд/ байдаг.
Дипломууд
Франц улс дээд боловсролын тогтолцоондоо европын холбооны ихэнх оронд ашигладаг Лисенз /Бакалавр/-Магистр-Докторант /ЛМД/ тогтолцоог хэрэглэдэг. Энэхүү тогтолцоог европ дотор оюутан залуусын шилжих хөдөлгөөнийг хялбарчлах зорилгоор бий болгосон.
ЛМД системд суурилсан сургалтын дипломуудыг их сургуульд орсноос хойшхи нийт суралцсан улирал, судалсан багц цагийн хэмжээнд тохируулан тус тус олгоно :
Бакалавр: нийт 180 багц цаг буюу 6 улирлын хичээл үзэх шаардлагатай. /3 жил/
Магистр: нэмж 120 багц цаг буюу 4 улирлын хичээл үзэх шаардлагатай /нийт 5 жил-300 багц цаг гэсэн үг/
Докторант: нийт 16 улирал хичээлийн дараа докторант зэрэгтэй болно. /8 жилийн сургалт/
Их, дээд сургуулиуд
Улсын их сургуулиуд, мөн судалгаа, дээд боловсролын төвүүд нь (PRES) Францын хаана ч таныг хүлээн авах болно.
"СУДЛААЧДЫГ ХАЙЖ БАЙНА".
Францад нийт 83 улсын их сургууль байдаг бөгөөд улсын диплом олгох нарийн чанд тогтолцооноос хамаараад төрөөс санхүүждэг. Харьцангуй боломжийн үнээр бүх мэргэжлийн чиглэлээр, сайн чанарын боловсрол эзэмших боломжийг таньд олгоно. Сургуулиудад бүртгүүлсэн оюутнуудын дунджаар 10% нь гадаад оюутнууд байдаг. Францад янз бүрийн амьдрах орчин, амьдралын хэв маягийг санал болгодог...
-
Их сургуулиуд, мөн судалгаа, дээд боловсролын төвүүд (PRES).
-
Менежментийн сургууль.
-
Инженерийн сургууль.
-
Урлаг, архитектурын сургууль.
-
Болон бусад боловсролын байгууллагууд