top of page

Аллианс Франсез сүлжээ

 

Францын сэхээтнүүдийн санаачлагаар анх 1883 онд байгуулагдсан Аллианс Франсез нь дэлхий дахинаа франц хэл, франц хэлээр яригч орнуудын соёлыг түгээх ажлыг нэг зууны туршид хийж байна. 135 оронд 1000 гаруй салбартай дэлхийн хамгийн анхны соёлын сүлжээ Аллианс Франсез нь мөн олон төрлийн, баялаг хөтөлбөр боловсруулан соёлын олон талт байдлыг дэмждэг, хамтын ажиллагаа, соёлын солилцооны ажилд үргэлж нээлттэй байдгаараа танигдсан.

 

Аллианс Франсез сан



 

Улаанбаатар дахь Аллианс Франсез- МФТ 

 



МФТ нь 2005 оны 1 сард анх үүсгэн байгуулагдсан ашгийн бус, Монгол улсын хуулиар төрийн бус байгууллага юм. Оюутан залуучуудын сонирхолыг татаж, сайнаар үнэлэгдсэн сургалтын чанараа бид бүхэн улам сайжруулж төгөлдөржүүлэхээр ажиллаж байна. Мөн түүнчлэн хамгийн орчин үеийн, сонгодог уран зохиолын болоод соёлын эх сурвалжийг бий болгосон манай номын санг гишүүд маань сайшаан дэмждэг.  

 

Эдгээр байнгын үйлчилгээнээс гадна, МФТ-өөс кино төслийн талаар уулзалтууд, Улаанбаатар дахь францын нийгэмлэгийн байрнаа олныг өргөнөөр хамруулан оролцуулдаг кафе уулзалт зохион байгуулдаг.

 

Түүнчлэн олон улсын кино наадам, төрөл бүрийн тоглолтууд зэрэг нийслэл хотын томоохон, чухал соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж хамтран ажилладаг. Бид 8 жилийн хугацаанд өөрсдийгөө бүрэн таниулж чадсан бөгөөд өдгөө тодорхой тооны тоглолтонд гол дүрийн жүжигидтэй хамтран ажллах зэргээр зарим соёлын арга хэмжээний байнгын түнш болсон. МФТ-ийн залуу хамт олон, тэдний хичээл зүтгэлээс гадна соёлын төслүүдээ хэрэгжүүлэх, залуучуудын дунд соёлын олон талт байдлыг түгээн дэмжих үүрэгт ажлаа хийж гүйцэтгэхэд минь та бүхний оролцоо бидэнд нэн чухал билээ.    

 

Бидний тухай

bottom of page