A1 Түвшин
Анхан шат :
Өдөр тутмын болон энгийн хэрэглээний яриагаар өөрийн санал бодлоо, дуртай дургүй зүйлээ илэрхийлнэ. Өөрийгөө танилцуулах болон бусдыг танилцуулахаас гадна хүнээс амьдардаг газар, танил талых нь талаар тохиромжтой асуулт тавьж сурах ба өөрөө ч ийм төрлийн асуултуудад хариулна. Хэрэв төрөлх гадаад хэлт хүн нь удаан ялгацтай яривал түүнтэй хялбар байдлаар харилцана.

A2 Түвшин
Ахисан анхан шат :
Амьдралд нэн тэргүүнд хэрэглэгддэг үг хэллэг ( жишээ нь: хувь хүний танилцуулга, гэр бүл, худалдаа наймаа, орчин тойрон, ажил)-ийг ойлгодог болно. Өдөр тутмын энгийн сэдвээр хоорондоо мэдээлэл солилцох зорилгоор бусадтай харилцан яриа өрнүүлнэ. Орчин тойрон болон чаддаг зүйлээ энгийн аргаар тодорхойлж чадах ба шаардлагатай үед тохирох сэдвээр асуудал дэвшүүлж чадна.
Франц хэлний түвшин
Европын хэлний түвшний ангилалын дагуу
Дунд шат :
Чөлөөт цаг, сургууль, ажил зэргийн хүрээнд хэрэглэгддэг энгийн, ойгмжтой ярианаас чухлыг нь ойлгож чадна. Хөдөө аялалаар явж байхдаа учрах тохиолдлууд буюу тухайн хэлээр ярих шаардлага гарсан үед өөрийгөө төвөггүй илэрхийлж чадна. Сонирхдог чиглэлдээ мөн энгийн сэдвээр хүнд болон хялбар үг хэллэгийг төвөггүй хэрэглэнэ. Өөрийн зорилго, мөрөөдлөө тодорхойлох мөн туршлага, үйл явдлын талаар өгүүлж чадхаас гадна төсөл санал санаачлагыг тайлбарлах чадвартай болно.
B1 Түвшин
B2 Түвшин
Ахисан дунд шат :
Техник мэргэжлийн үг хэллэг орсон хүндэвтэр текстний бодит болон хийсвэр ухагдхуунаас гол утгыг нь ойлгож чадна. Төрөлх хэлт хүнтэй чөлөөтөй харьцаж түүний хэлснийг болон өөрийн хэлэх зүйлээ төвөггүй ойлгуулж чадна. Ямарч сэдвийг нэг бүрчлэн тодорхой байдлаар тайлбарлах ба төрөл бүрийн сэдвээр дутагдалтай болон давуу талыг ялгаж өөрийн үзэл бодлыг чөлөөтөй илэрхийлдэг болно. |
С1 Түвшин
Гүнзгий шат:
Орчуулахад хэцүү урт текстийгч утгыг нь сайн гаргаж төвөггүй ойлгоно. Үгээ хайхгүйгээр аяндаа чөлөөтэй өөрийгөө илэрхийлдэг болно. Албаны болон ахуй амьдралдаа тухайн хэлийг идэвхитэй байдлаар хэрэглэж сурна. Нийлмэл өгүүлбэрүүдийг тодорхой, өгүүлбэрийн зөв бүтэц дараалалтай, өгүүлбэрийн зохион байгуулалттай, зөв нийлэмжтэйгээр илэрхийлж сурна.
C2 Түвшин
Ахисан гүнзгий шат :
Сонсож, уншиж буй зүйлээ ямарч хүндрэлгүйгээр ойлгоно.Өөрийгөө бичгээр болон яриагаар олон төрлийн сэдэвтэй мэдээ, хэрэг явдалыг найруулагатай ойлгомжтой илэрхийлэнэ. Маш хүнд сэдэвийг ямар ч хүндрэлгүй, маш нарийн хэллэг ашиглан чөлөөтэй илэрхийлж чадна.
Монгол-Францын төв та бүхэнд Европын хэлний 6 түвшингийн ангиллын дагуу сургалт санал болгодог.