top of page

Франц хэлтнүүдийн баяр

Улаанбаатар дахь Аллианс Франсез төв буюу Францын соёлын төвөөс жил бүрийн 3 дугаар сард франц хэл сурагч, сонирхогчдын дунд “Франц хэлтнүүдийн баяр”-ыг зохион байгуулдаг билээ. АФ нь Франц хэлтнүүдийн баярыг жил бүр Монгол дахь Франц Улсын Элчин сайдын яам, Швейцарын хөгжлийн агентлаг /Консулын газар, Монгол дахь Канад Улсын Элчин сайдын яам, МУИС, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Монгол дахь Франц хэлтэй багш нарын холбоо гэх зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгуулдаг юм. Энэхүү баярыг тэмдэглэн өнгөрүүлэхийн зорилго нь Франц хэлний ач холбогдлыг таниулахын зэрэгцээ Франц хэлтэн орнуудын соёлыг сурталчлах явдал юм.

 

Энэхүү баяраар бид бүх насны ангилалд зориулсан дуу, шүлгийн тэмцээн, эссе, цээж бичгийн уралдаан зэрэг үйл ажиллагааг өргөнөөр зохион байгуулдагаас гадна “Франц хэлтэн орнуудын кино фестиваль”-ийг зохион байгуулдаг. Мөн бид шинээр 2016 онд Франц хэл, соёлтой холбогдсон компани, байгууллагуудыг хамруулан “Франц хэлтэн орнуудын боловсрол, бизнесийн өдөрлөг”-ийг анх удаагаа амжилттай зохион байгуулсан юм. 

Франц хэлтэн орнуудын кино наадам, 2016 оны 3 сарын 11-13-ны өдрүүдэд Тэнгис кино театрт

Франц хэлтэн орнуудын бизнес, боловсролын өдөрлөг 2016 оны 3 дугаар сарын 19-ны өдөр Блью Скай Тауэрт

Франц хэлтнүүдийн баярын төгсгөлийн арга хэмжээ 2016 оны 3 дугаар сарын 26-нд Улаанбаатар Чуулгад

bottom of page